Сэтгэл судлал нь олон зууны түүхийг агуулдаг бөгөөд анхны шинжлэх ухаанч төсөөлөл манай эриний өмнөх VI зууны үед үүссэн байна.

2010-03-02 - чадвар,дадал,хандлага тэдгээрийг бүрдүүлэх

Автоматчилагдсан ухамсартай эсвэл хагас ухамсарлагдсан байдалтай ухамсрын гадуур явагдах үйл ажиллагааны бүрдэл хэсгүүдийг чадвар, дадал, зуршил хэмээжээ. Чадвар: гэдэг нь аливаа нэг зүйлийг өндөр чанартай , өнгө үзэмжтэйгээр богино хугацаанд хийж гүйцэтгэхэд шаардагдах үйл ажиллагааны бүрдэл хэсэг юм. чадвар нь дадалтай харьцуулахад цаг ямагт оюуны үр бүтээлч чанар сэтгэхүйн оролцоог шаардаж байдаг.
Дадал: нь бүрэн хэмжээгээр автоматчилагдсан юм уу зөн билгийн чанартай чадварын бүрдэл хэсэг бөгөөд далд ухамсрын хяналт зохицуулалтаар явагдана.
Зуршил: энэ нь хүний үйл ажиллагааны чухал хэсэг юм. хэрэв дадал , чадвар хүний үйл ажиллагааны бүтэээлч хэсэгт хэмээрдэг бол зуршил бүтээлч бус шинжтэй. Зуршил бүх нөхцөлд уян хатан биш , заримдаа утга учиргүй ямарч нөхцөлд давтагдаг ухамсрын зохицуулалтаас гадуур үр дүнд ямар нэг байдлаар шууд нөлөөлөхгүй. Зуршил чадвартай харьцуулахад ашиг тустай. Чухал үүрэг гүйцэтгэх боломжгүй гэдгээрээ онцлог.
Хандлага:хүний үйл ажиллагааны хөгжлийн явцад зарим үйл, үйлдэл болон бусад бүлдэл хэсгүүд бүрэн автоматчиглагдаж цаашид ухамсрын гүн гүнзгий оролуоогүйгээр хурдан хугацаанд зөв гүйуэтгэх сэтгэл зүйн өвөрмөц нөхцөл бүрдэнэ. Үүнийг ерөнхийд нь хүний үйл ажиллагааны чадвар дадал,хандлага гэнэ.


<- Өмнөх . Дараагийн ->