Сэтгэл судлал нь олон зууны түүхийг агуулдаг бөгөөд анхны шинжлэх ухаанч төсөөлөл манай эриний өмнөх VI зууны үед үүссэн байна.

2010-03-18 - Бермудын гурвалжин /чөтгөрийн гурвалжин/

Атлантын далайн баруун хэсэг, АНУ-ын зvvн омнөд эрэгт хэлбэр дvрсээрээ барагцаагаар гурвалжинг санагдуулах район байдаг. Тvvний талууд нь Бермудын арлуудын хойхно хэсгээс Флоридын урд тал руу сунасан, дараа нь Багамын арлуудаар дайран Пуэрто-Рикод хvрээд, дахин хойшоо эргэн ойролцоогоор баруун өргөрөгийн 40 градус орчмоор Бермудэд буцаж ирдэг. Энэ газар бол дэлхий дээрх хамгийн гайхалтай бөгөөд нууцлагдмал vл мэдэх газруудын нэг юм. Бермудын гурвалжин гэж голдуу нэрлэгддэг энэ районд 1945 оноос хойш 100 гаруй нисэх онгоц, усан онгоц /тvvн дотор шумбагч онгоц/ болон мянга гаруй хvн ор сураггvй алга болсон юм Алга болсон тухай мэдээллvvд

1909 онд тэр vедээ хамгийн алдартай бөгөөд жинхэнэ далайчин байсан ахмад Жоуш Слок Бермудын гурвалжинд алга болсон. Тэр дэлхийн тvvхэнд анх удаа далбаат онгоцоор дэлхийг тойрсон хvн юм. 1909 оны 11-р сарын 14- нд Мартас-Виньярд арлаас Өмнөд Америк руу чиглэн яваад тэр өдрөөс хойш, тvvнээс ямар нэг сураг ажиг гараагvй ажээ.

Хvн болон усан онгоц алга болсон талаар гарч байгаа таамаглал зөндөө олон болжээ.

Тэдгээрийн дотор: газар хөдлөлтөөс vvсэн гарсан цунамын гэнэтийн давалгаа, том солир, онгоц дэлбэрэх, далайн аймшигт амьтны дайрлага, өөр хэмжээст орон зайд оруулдаг, орон зай цаг хугацааны гажилт гажуудал нь усан онгоцыг төөрvvлдэг, онгоцыг унагадаг нь газрын татах хvч болон цахилгаан соронзон орны долгион, эртний иргэншлийн амьд vлдсэн хvмvvс, эсвэл сансар огторгуйн амьтад, эсвэл ирээдvйн хvмvvсийн удирдлаган дор дэлхийн амьд амьтдын төрөл загваруудыг цуглуулах гэсэн усан доорхи болон агаарын vл мэдэх нисдэг биетvvд байж болох юм.

Мэдээж хэрэг жил бvр эл гурвалжингийн дээгvvр олон тооны онгоц нисэн гарч, мөн төдий тооны усан онгоц тvvнийг дайран гардаг ч тэд амьд мэнд бvрэн бvтэн байгаа билээ.

Vvн дээр дэлхий дээрх бvх далай тэнгисvvдэд янз бvрийн шалтгаанаар усан онгоц болон онгоцууд сvйрч л байдаг билээ. / Энд нэг зvйлийг ялгаж салгахыг хvсч байна: сvйрэх болон оргvй алга болох бол хоёр өөр ойлголт юм шvv. Эхнийх нь тухайд усан дээр хагархай хугархай хэсгvvд болон хvvр цогцос vлддэг, харин хоёрдахьд нь бол юу ч vлддэггvй/. Гэхдээ ийм тайлбарлашгvй, гэнэт оргvй сураггvй алга болох тохиолдол гардаг тийм газар дэлхий дээр vvнээс өөр байдаггvй.

Аризоны номын санч Лоуренс Д. Куше өөрийн ” Бермудын гурвалжин: Цуу яриа домог ба бодит байдал” номондоо энэ газрын нууцыг дэлгэжээ. Тэр vvнийг хууч домог дагуулсан сенсаац шуугиан гэж vздэг. Ингэхдээ тэр учрыг нь олж чадаагvй жигтэй хачин учир битvvлэг ор сураггvй алга бололтоос бусдыг нь vгvйсгэдэг.

Усан онгоц болон нисэх онгоцнуудын ор сураггvй алга болсон бvх тохиолдлуудыг “энгийн” шалтгаануудаар тайлбарладаг Кушегийн концепцид огт хvнгvй болсон, маш хачин хий vзэгдэлт усан онгоцыг оруулахгvй байгаа юм. 1940 оноос 1955 онуудад ийм усан онгоц энд тавь орчим тааралдсан юм! Францын Розана усан онгоц / 1840он/ Багамын арлуудын ойролцоо, Кэролл А. Диринг далбаат онгоц Далбаагаа босгочихсон хоолоо идэхэд бэлэн болгочихсон, хоёр амьд мууртай / 1921/, Рубикон усан онгоц нэг нохойтой / 1949/ г.м

Харин доорхи тохиолдлыг Л. Куше тайлбарлахаас татгалздаг.
British south American airways” компанийн эзэмшлийн Тюдор- 4 загварын “Star tiger” онгоцны дарга ахмад Макмиллан 1-р сарын 30-ны өглөө эрт Бермуд дахь диспетчерийг дуудаад өөрийн байрлалаа мэдээлжээ. Онгоцон дээрх байдал хэвийн мөн яг хуваарийн дагуу явж байгаа тухайгаа нотлон хэлэв. Энэ нь хамгийн сvvлд “Star tiger’- ийн тухай сонссон зvйл байв. Эрэл хайгуул эхлэв. Арван усаң онгоц ба гуч орчим нисэх онгоц явсан маршрутын дагуух районыг самнаж байв. Юу ч олж харж чадаагvй: усны гадаргуу дээрх тосны толбо судал, хугархай тасархай хэсэг, цогцос аль нь ч байсангvй. Эцэст нь комиссын дvгнэлтэнд vvнээс хэцvv даалгавар хэрэг мөрдөлтөнд хэзээ ч тулгарч байгаагvй гэж бичсэн байжээ.

“Энэ 6ол vнэхээрийн тайлагдаагvй оньсого нууц юм” гэж Л.Куше хvлээн зөвшөөрсөн юм.

Нисэгчид болон далайчдын дунд “Ийм байнгын хөдөлгөөнтэй газарт нисэх онгоц болон усан онгоц гэнэтийн шуурга, манан будан, эвдрэл гэмтэл зэрэг нөхцөл байдлаас болоод алга болж болно” гэсэн бодолтой хvмvvс цөөнгvй байдаг. Тэд нар хэлэхдээ гурвалжин гэж байдаггvй, энэ нэр бол хэтрvvлгийг дэндvv сонирхдог уншигчдын бодож олсон зvйл гэж vздэг. Тэдний бодлыг энэ бvс нутгийг хариуцан ажиллаж байдаг авиакомпаниуд дэмҗдэг. Бермудын гурвалжин байдаг эсэх мөн тvvний хил хязгаарын талаарх маргаан мэтгэлцээн намждаггvй. Тvvний жинхэнэ хэлбэр ямар болох, нисэх онгоц, усан онгоц, шумбагч онгоц алга болсон талаарх, тэдний жолоодох бvрэлдхvvний домог цуу яриа яаж гардаг вэ? Эдгээр домог цуу яриа их тvгээмэл болохоор дурын тайлбарлаагvй нэг аваар осол шууд л алга болсон гэж тооцогдож байгаа юм болов уу? Vvний шалтгаан нь байгаа юм биш биз?

Энэ районд нисэж явсан гэрчvvдийг, радио болон телевизийнхэн асууж шалгаан нервтvvлж ядаргаа тусгадаг байв. Ийм бэрх асуулт хариултын дvнд эцэс сvvлдээ: “гурвалжингаар олон удаа нисэж байсан бөгөөд юу ч тохиолдож байгаагvй. Ямар ч аюул байхгvй гэсэн хариу гардаг байв”. Гурвалжин руу явж байгаа зорчигчид болон аялал зохион байгуулж байгаа хvмvvст: “Бермудын гурвалжингаар нисэх vv” гэж 6aйнга асуудаг. Тэгээд яг тодорхой хил хязгаар байхгvй болохоор vvндээ vгvйсгэсэн хариулт авдаг. Заримдаа онгоц цагаасаа хожимдохоор тvvнийгээ зөвтгөхийн тулд зорчигчдод: “Бермудын гурвалжинг тойрохоос аргагvй боллоо” гэсэн тайлбарыг өгдөг.

Хэдий тийм ч гурвалжин болон тvvний ойр хавьд сонин хачин жигтэй осол болон гамшиг vргэлжилсээр байна. 1970-аад онуудад Майамийн онгоцны буудлын ойролцоо газар дээр ямар ч тайлбар олдоогvй хэд хэдэн сvйрэл болсон. Тvvний нэг нь Истон руу ниссэн 401-р нислэг ба тэр онгоцонд 100 гаруй зорчигч байсан ба 1972 оны 12-р сарын 29-нд оргvй алга болсон. 401-р нислэгийн онгоц алга болсон нөхцөл байдлыг мөрдөлт нь урьд өмнө далайд гэнэт алга болж байсан тохиолдлуудад ямар нэг горьдлого төрvvлж байгаа юм.

Энэ онгоц нислэгийнхээ сvvлийн 7-8 секундэнд Майами дахь дис¬петчер ч, нисэгчдийн аль нь ч ажиглан харж чадахгvйгээр тийм хурдтайгаар доошлож байжээ. Өндөр хэмжигч ажиллаж байсан болохоор, жирийн зvгээр доошилж байгаа тохиолдолд нисэгчид онгоцоо тэгшлэхэд хугацаа олддог байв. Гэтэл Майами дахь диспетчер радарын нэг эргэлтэнд /40 орчим секунд/ зөвхөн ганц дvрс л олж харж чаджээ. Радарын дараахь эргэлт болоход онгоц 300 метрээс 100 метрээс доош орсон төдийгvй, усанд ч уначихсан байж магадгvй.

Доошлох ийм хурдыг, удирдлагын систем эвдэрсэн, хурдаа алдсан, нисэгч туршлагагvйтсэн зэргийн алинаар нь ч тайлбарлаж болохгvй байгаа юм. Vvнийг тайлбарлахын тулд яриангvй агаартай холбоотой ямар нэг юм байх нь гарцаагvй. Соронзон орны ямар нэг гажилт байж болох юм.

Энэ районд гэрэл гарч байхыг олж харан ажиглалт бичсэн анхны цуутай гэрчvvдийн нэг нь Колумб байв. 1492 оны 10- р сарын 11- нд нар мандахаас хоёр цагийн өмнө Санта-Марий онгоцны бvхээг дотроос Саргассовын тэнгисийн баруун хэсэг дахь Багамын арлын усны гадаргуу дээр цагаан гэрэл гарч байхыг харсан. Яг ийм гэрлэн зурвасыг таван зуун жилийн дараа америкийн сансрын нисэгчид ажиглажээ.

Энэ хачин зvйлийг янз бvрийн шалтгаанаар тайлбарладаг: дээшээ хөврөн гарахдаа гэзэг шиг хөвөрсөн загас, бусад амьд биетvvд торфын гурилыг цацруулдаг.

Ямар ч байсан гэсэн эдгээр тайлбарууд одоо болтол нотлогдоогvй бөгөөд энэ гайхамшигтай гэрэл тэнгисийн гадаргуу дээр гарсаар бай¬гаа ба тэнгэрээс харахад ялангуяа их гоё харагддаг. Колумбын гурвал¬жин дотор ажигласан бас нэг зvйл одоо болтол маргаан тарьсаар бай¬гаа төдийгvй гайхашруулсаар байгаа билээ. 1492 оны 9- р сарын 5- нд Саргассовын тэнгисийн баруун хэсэгт Колумб өөрийн багийн нөхөдтэйгээ агуу том галт сум тэнгэрээр зурайн, тэнгист уначихсан уу, алга болохыг харцгаав.

Хэдэн өдрийн дараа тэдний компас ойлгомжгvйгээр зааж байсан нь тэднийг айлгаж байв. Гурвалжингийн районд тэнгэрт болон газарт цахилгаан соронзны гажилт усан онгоцнуудын хөдөлгөөнд нөлөө vзvvлж байж болох юм.

Бас нэг өөр таамагаар бол усан онгоц болон нисэх онгоц оргvй алга болохыг өөр vзэгдэлтэй холбон тайлбарладаг. Тэднийг “ агаарын орчны гажилт”, “огторгуйн нvх”, “vл танигдах хvчний vйлчлэл”, “хурмастйн занга”, “таталцлын цооног”, амьд биетvvд онгоц болон усан онгоцыг эзлэн авах гэх зэргээр янз бvрээр нэрлэдэг. Гэхдээ ойлгомжгvй юмыг ойлгомжгvйгээр тайлбарлах гэсэн оролдлогоос хэтрэхгvй байгаа юм.

Бермудын гурвалжинд алга болсон ихэнх тохиолдлуудад нэг ч амьд хvн, нэг ч цогцос олдоогvй болно. Гэхдээ сvvлийн жилvvдэд зарим нисэгчид болон далайчид өдгөө болтол vргэлжилсээр байгаа нам гvм байдлыг эвдэн, энэ районд ямар нэгэн далдын хvчнээс мултран гарсан тухай ярьж эхлэв. Тэдний туршлагыг судлан яаж аврагдсан аргыг нь мэдсэнээр энэ оньсогын ядаж нэгэнд нь ч гэсэн тайлбар хийхэд туслаж болох юм.

Бермудын гурвалжингийн хийрхэлийн мөн чанарын талаарх маргаанд ийм ишлэл vндэслэлийг гарган тавьдаг: усан онгоц болон нисэх онгоцны сvйрэл дэлхий дээр хаа саагvй болж л байдаг, хэрэв усан онгоц болон нисэх онгоцны идэвхитэй хөдөлгөөнтэй газарт, хангалттай том гурвалжинг карт дээр тавих юм бол яг тэр районд осол аваарь их гардаг харагдах болно. Тэгэхээр ямар ч оньсого vvнд алга байна?

Дээр нь нэмэхэд, далай бол их том зvйл, усан онгоц болон нисэх онгоц бол өчvvхэн жижиг зvйл, усны гадаргуу болон гvнд төрөл бvрийн урс¬гал явагдаж байдаг учраас эрэл хайгуул vр дvн өгөхгvй байгаа нь гайхаад байх зvйл биш. Мексикийн буланд хойд урсгалын хурд цагт 4 зангилаа байдаг. Багамын арал болон Флоридын хооронд сvйрэлд өртсөн усан онгоц болон нисэх онгоц сvvлчийн холбоо барилтаас хойш огт өөр газарт оччихдог нь алга болсон юм шиг харагдах нь зvйн хэрэг.

Гэхдээ эдгээр урсгал нь тодорхой бөгөөд эргийн хамгаалалтынхан болон эрлийн багийнхан алга болсон районы урсгал болон салхийг тооцож байдаг. Том усан онгоцны эрлийг 5 милийн радиуст, онгоцыг 10 мильд, жижиг усан онгоцыг 15 мильд хийдэг. Эрлийг “шилжих-мөр” зурваст хийдэг, өөрөөр хэлбэл обьектын хөдөлгөөний чиглэл, урсгал болон салхины хурдыг тооцдог.

Vvн дээр усан онгоц болон нисэх онгоцны живсэн хэсгvvд лаг шаварт амархан дарагддаг ба тэднийг шуурга далдалж болох бөгөөд дараа нь дахин ил гарган хаяхад шумбагч онгоц болон усан онгоцнууд олж харж болох юм.

Усан онгоц болон ачаа барааг авран хамгаалах байгууллагад ажиллаж байсан аквагалангист Мэл Фишер тэр vедээ Атлантын далай болон Кари6ын тэнгисийн эх гэзрын харгиа /гvехэн газар/ гурвалжингийн орчимд усан доорхи эрэл хайгуулыг хийж байсан. Энэ районд живсэн их олон Испанийн алттай галионыг хайж шинэ авантюрисгvvд идэвхтэй vйл ажиллагаа явуулж эхлэх тэр vед тэр ёроолд бас өөр нэг гайхамшигтай олзыг олж харжээ. Нэг хэсэг тvvнийг идэвхтэй хайж байсан ба дараа нь тvvнийт мартжээ. Ийм vнэт металлын бөөгнөрөл нь голдуу усан доорхи бөөгнөрөлийг мэдэрдэг компасаас мянга дахин илvv мэдэрдэг соронзон хэмжигчээр илэрдэг. Чухам энэ багажны тусламжтайгаар Фишер байнга өөр зvйлvvдийг олдог байв. Далайн ёроол руу орсон шумбатчид испанийн эрдэнэсийн оронд соронзон хэмжигчийн заалтаар хуучин сөнөөгч онгоц, хувийн онгоцууд, янз бvрийн усан онгоцыг олдог байв.

Нэгэн удаа эргээс хэдэн милийн зайд усны ёроолд уурьн галт тэрэг байхыт олов. Фишер тvvнийг тvvхчид болон далай судлалынханд оролдохгvй тэр чигээр нь vлдээсэн.

Тvvний бодлоор Флорид ба Багамын хавь орчимд зарим усан онгоц алга болсны шалтгаан нь цэргийн нисэх хvчний сургуулилтын vеэр хаясан дэлбэрээгvй бөмбөг, тэрчлэн орчин vеийн сургуулилтанд ашиглагддаг хөвөгч минь мөн гэж vздэг.

Фишер юуных нь vл мэдэх зөндөө олон эвдэрхий тасархай хэсгvvдийг олсон. Тэрээр дvгнэхдээ олон зуун усан онгоц шуурганы vеэр ургаа хад мөргөж, тэдний ихэнх нь лаг лайгаар дvvрсэн байдаг. Vнэхээр Мексикийн буланд Флоридагийн хойгийн төгөсгөл хавьд урсгал нь их лагийг зөөж явдаг бөгөөд тvvнийг усны ёроолд байгаа том усан онгоц ч сорон авч болдог юм.

Сvйрсэн усан онгоц болон нисэх онгоцны vр дvнгvй эрэл хайгуулын буруутан нь тэнгисийн урсгал байж болох юм. Гэхдээ Бермудын гурвалжинд бас онцлог бий. Энэ нь Багамын арлын гvехэн хэсгийн дагуу нилдээ тархан байрласан “ Цэнхэр хөх” гэж нэрлэгддэг агуй бөгөөд шохойн чулуун тасархай хэсэгт ёроолгvй ангал байдагт байгаа юм. Хэдэн мянган жилийн өмнө эдгээр агуй нь бөөгнөрөн өсөх замаар нэмэгдсэн хуурай газар дээрх агуй байсан бөгөөд 12- 15 мянган жилийн өмнөх ээлжит мөсөн vеийн дараа тэнгисийн тvвшин нэмэгдэж цэнхэн агуйнууд нь загасны амьдрах орчин болсон. Эдгээр шохойн чулуун агуйнууд нь эх газрын гvехэн газрын зааг хvртэл vргэлжлэх бөгөөд шохойн чулуун vеийг бvхэлд нь өнгөрдөг ба зарим нь 450 метрийн гvнд хvрдэг, зарим нь Багамын арлын газар доорхи агуйнуудад хvрдэг бөгөөд нуурууд болон намагтай холбогддог.

“Цэнхэр агуй” нь тэнгисийн гадаргуунаас янз бvрийн зайд байрладаг. Эдгээр усан доорхи агуй руу шумбаж орсон шумбагчид тэдний зай хэмжээ нь газар дээрхи агуй шиг тийм хэцvv давчуу байсныг ажигласан. Vvнээс гадна зарим ” Цэнхэр агуйд” урсгалын хурд нь усанд шумбагч онгоцонд ч аюул учруулахаар байжээ. Тvрлэг болон татралтаас болж дийлэнх хэсэг нэгэн зэрэг сорогдож эхлэхээр усны гадаргуу дээр усны эргvvлэгийг vvсгэдэг. Ийм усны эргvvлэг багавтар усан онгоцыг хvнтэй нь хамт сорж авахгvй гэх баталгаа байхгvй. Энэ таамаглалыг 25 метрийн гvнд агуйнуудын нэгэнд загас агнуурын нэгэн онгоц олдсоноор нотлогдож байгаа юм. Тvvнийг далай судлаач Жим Сон усан дор судалгаа хийж явахдаа илрvvлжээ. 20 метр орчмын гvнд өөр жижгэвтэр онгоц завь олдсон.

Энэ районд том усан онгоц алга болсон шалтгааныг гэнэтийн торнадо болон цунами гэж тооцох хэрэгтэй. Жилийн тодорхой нэгэн улиралд vvсдэг агуу хvчит хуй салхи агуу их хэмжээний усыг дээш өргөн нvх vvсгэдэг. Байшингийн дээвэр, машин, хашаа, хvмvvсийг агаарт хөөргөдөг эх газарт болдог тоо томшгvй олон торнадо нь жижиг онгоц болон нам дор нисэж яваа онгоцыг бvрэн сvйрvvлдэг. Өдөр торнадо харагддаг учир тvvнээс зайлж болно, харин шөнө эсвэл муу харагдаж байгаа vед тvvнээс зайлах нь маш хэцvv юм.

Усан доорхи энгийн газар хөдлөлтөөс vvссэн цунами тэнгист усан онгоцыг гэнэт живvvлдэг гол сэжигтэн мөн юм. Цунами 60 метрийн өндөртэй байж болдог. Тэд гэнэт vvсдэг ба тvvнтэй усан онгоц тааралдангуут агшин зуурт л живэх эсвэл доошоо харчихдаг. Vvнтэй адил туйлын их сvйрvvлэх хvчтэй зvйл бол “гулгадаг” гэж нэрлэгддэг давалгаа юм. Тэд ёроол дахь бөөгнөрөл vечлэгдэн салсанаас болж бөөн шороо шилжсэний vр дагавар юм. Гулгаа давалгаа нь цунами шиг өндөрт хvрдэггvй, гэхдээ их хvчтэй ба маш хvчтэй тvрлэгийн урсгалыг vvсдэг. Далай тэнгист аялагчдад, ялангуяа аюултай. Яагаад гэвэл нvдээр харахад анзаарагддаггvй. Хэрэв ийм давалгаа гэнэт ирвэл усан онгоу агшин зуурт зад цохигдон хугархай хэсгvvд их хол шидэгдлэг.

Яг vvнтэй адил зvйл агаарт болж болох уу?

Ер нь бол агаарт ч гэсэн цунами шиг гажилт vvсдэг. Ялангуяа онгоц маш их хурдтай нисч яваа vед голдуу гардаг. Өндөрт салхи өөрчлөгддөг, өндөр авч байгаа эсвэл доошилж байгаа онгоц нисэх буудлын зааж өгсөн чиглэлээс огт өөр зvгт чиглэсэн салхитай таарах нь элбэг байдаг. Хэрэв энэ салхи эгэл бус хvчтэй байвал тэр онгоцонд таагvй нөлөө vзvvлдэг.

“Өөрчлөгдсөн салхи” гэдэг хэллэг нь агаар дахь ослын чухал хvчин зvйл, харин тvvний их хvчирхэгжсэн нь “Цэвэр агаарын хуйлралт” гэдэг vзэгдэл болдог бөгөөд тvvнийг тайван тэнгист vvссэн гулгадаг долгион давалгаатай зvйрлэж болох юм. Их хурдтайгаар өсөж байгаа болон буурч байгаа урсгал хурдан солигдоход тvvнтэй онгоц мөргөлдөхөд чулуун ханатай мөргөлдөж байгаатай адил зvйл юм.

Иймэрхvv vзэгдэл нь ихэнхдээ таамаглашгvй байдаг. 200 зангилаа орчим хурдтай хуурай газар бол / 100м/с/ агаарын урсгалын заагт олон онгоц сvйрэлд ордог. Энэ vзэгдэл нь ямар нэгэн байдлаар гурвалжинд жижиг хөнгөн онгоцууд алга болдогийн учигийг тайлж байгаа байх. Тухайн тохиолдолд хөнгөн онгоц эгэлгvй даралтан дор бутран унадаг эсвэл гэнэт vvссэн соролтонд орж онгоцыг гадаргуу руу шахаж тэнгис рvv чулууддаг.

Бас өөр нэг таамаглалаар онгоц алга болох нь цахилгаан соронзон vзэгдлийн нөлөөллөөр онгоцны цахилгаан тоноглол эвдэрч онгоц алга болдогтой уялдаж байгаа юм. Жишээ нь Цахилгааны инженер Хью Браун ийм бодолтой байна: ” Эдгээр vзэгдлvvд болон дэлхийн сорон¬зон орны хооронд холбоо байгаа нь магадлалтай байна”. Газар дэлхий олон удаа соронзон орны аюултай өөрчлөлтийг даван туулж байсан. Тэгэхээр одоо ээлжит өөрчлөлт ойртож байгаа ба тvvний дохио нь соронзон. “газар хөдлөлт болж байгаа нь юм”.

Соронзон хvчний гажуудлаас vvдэн онгоц алга болох унах нь ойлгож болох зvйл юм. Харин усан онгоц алга болохыг энэ таамаглалын тусламжтайгаар тайлбарлаж болохгvй юм.

1950 онд Канадын засгийн газраас зохион байгуулсан соронзон ба таталцлын хvчийг судлах хөтөлбөрт оролцож байсан Уильберт Смит агуу том өндөрт vргэлжилсэн харьцангуй багавтар /300 метр орчим голчтой/ онцгой районыг ажиглан харсан. Тэр тэднийг бөөгнөрсөн Холбоосны район гэж нэрлэсэн. ” Эдгээр районуудад соронзон болон таталцлын хvч нь онгоцыг маш амархан тас татан хаях болтлоо гажуудсан байдаг”. Иймд эдгээр vзэгддэггvй бөгөөд картан дээр тэмдэглэгдээгvй районд орохоор соронзон ба таталцлын гажуудалд оронгуут онгоц сvйрэлд өртдөг”. Тэгээд цаашилбал: “соронзон ба таталцлын холбоосын эдгээр районууд нь шилжин байрладаг уу эсвэл зvгээр л алга болдог уу – мэдэгдээгvй байгаа… 3- 4 сарын дараа бид тэдний заримыг олох гэж хичээсэн боловч ямар ч мөр байгаагvй”.

Гурвалжин болон бусад сэжигтэй районуудыг илvv тодорхой Айвен Андерсон судлан шинжилсэн. Тvvний дvнд тэр “Дэлхий дээрх арван хоёр чөтгөрийн хөндий” гэдэг таамаглалыг дэвшvvлсэн. Усан онгоц болон нисэх онгоцны хамгийн их алга болдог газарт тэр болон тvvний туслагчид картан дээр тэмдэглэгээ хийж байхдаа тэдний ихэнх хэсэг нь дэлхийн зургаан районд төвлөрсөнийг эхлээд анзаарчээ. Тэд бvгд барагцаагаар ромбо хэлбэртэй байсан ба Экватороос урагшаа болон хойшоо 30 ба 40- р өргөрөгийн хооронд оршиж байжээ.

Сандерсоны таамагаар бол ” Хачирхалтай районууд’ уртрагийн 72- р градусыг даган байрласан ба тэдний төвvvд нь нэг нэгнээсээ өргө-рөгийн 66 градусын зайтай экваторын хойд талд тав, өмнө талд тав байв. Хоёр туйлыг оруулан тэд дэлхийг бvхэлд нь тойрсон хэлхээг бvрдvvлж байгаа юм. Энд илvv идэвхтэй хөдөлгөөн бусад районд нь тэр нь арай бага, гэхдээ соронзон орны гажуудалыг нотлож байгаа баримт нотолгоо болон орон зай ба цаг хугацааны гажуудал байж болох юм.

Эдгээр жигтэй районуудын ихэнх нь эх газрын зvvн хэсэгт хойд зvгийн дулаан ба өмнө зvгийн хvйтэн урсгалын мөргөлдөх уулзвар газарт оршиж байгаа юм. Эдгээр районууд нь гvний болон гадаргуугийн тvрлэгийн урсгалын чиглэл өөр өөр байдаг газартай тохирч байгаа юм. Усан доорхи хvчтэй хувирамтгай урсгал нь ялгавартай температурын нөлөөгөөр радио холбоог сарниулдаг соронзон, магадгvй тодорхой нөхцөл байдалд тэнгист обьектыг шилжvvлдэг таталцлын хvч нь агаарт эсвэл орон зайд байгаа обьектыг өөр хугацаанд байгаа цэгт очуулж болох юм.

Эдгээр район дахь иймэрхvv процессьтг нотлох хажуугийн туслах нотолгоо болгон Андерсан онгоц цагтаа ирэхгvй байгаа гайхалтай хэллэгийг дурьдаж байдаг. Ердийн нөхцөлд хэрэв хvчтэй салхи байхгvй vед онгоц товлосон цагаасаа эрт ирнэ гэж байж болохгvй нь ойлгомжтой. Хvчтэй салхи болоогvй байхад ийм тохиолдол чухам гурвалжингийн районд тохиолддог бөгөөд эдгээр онгоц тэр нvгэлт хар нvхийг дайран гарч ирж байжээ.

. Сэтгэгдэл бичих



Сэтгэгдлүүд

2010-03-19 -

Бичсэн: dadido

Манайх нэг Бермудын гурвалжинтай болоод удаж байсын. Тавьсан юм байж байгаад байхгүй. Хамгийн сүүлд явуулсан туршилтаар орныхоо араар унагаадаг болсон нь тодорхой болсон. ярзайтал инээх

. Шууд холбоос

2010-03-19 -

Бичсэн: g84

хамгийн сүүлд газрын гүнээс цоргих дэгдэмхий хийн бөөгнөрөл ба тэсрэлтээр тайлбарласан. хүчилтөрөгчөөс ч 20 дахин илүү шатамхай хий гэсэн байх шүү ирээдүйн эрчим хүчний эх үүсвэр ч байж болохоор юм билээ...
хамгийн үнэмшилтэй эсвэл үнэмшихийг хүсмээр сайн тайлбар гарсан байналээ дээ ер нь бидний үе нэг ийм асуултын тэмдэгтэй өгүүлбэрийн ард хариулт бичээд байвал... гэхдээ болохгүй шалтагт хариулт хэлэх би их дургүй түүний төлөө бодол санаа энерги юу ч зарцуулахыг хүсдэггүй тайлбар ч өгөхгүй, харин танин мэдэх гэдэг гайхшрахаас эхэлдэг гэдэг билээ энэ сайн хэрэгч өмнөх үеэ дагасан үхширмэл бодлоор тайлбарлагдашгүй гэж хэзээ ч сэтгэж болохгүй байгаа юм даа
нууцыг бид олсон олох болно
Харин сонирхуулахад олон улсад зартай зандалчин интерполоор зарлагдаж байхдаа олон улсад зарласан алдарт хуримаа хийжээ цагдаа нар хамгаалалтыг нь нэвтэрч чадаагүй гэнэ гэдэг мэдээ бол харин их сонин санагдаж болохоор байгаа юм

. Шууд холбоос

<- Өмнөх . Дараагийн ->




:-)
 
xaax