Сэтгэл судлал нь олон зууны түүхийг агуулдаг бөгөөд анхны шинжлэх ухаанч төсөөлөл манай эриний өмнөх VI зууны үед үүссэн байна.

2010-07-16 - Таньдаа л үнсүүлмээр

Аав минь, өөрийгөө ч олигтой авч явж чадахгүй байгаа, арчаагүй, тэнэг охиноо уучлаарай. Яагаад ч юм бүх юм хэцүү санагдаад байна, зүгээр л эндээс яваад өгмөөр, бүүр холын хол яваад өгмөөр, зүгээр л амиа бодоод юу ч бодож санахгүй, чөлөөтэй баймаар байна.  Өнөөдөр дүү маань таны залуу насны золбоо, зорилго хайчцын бэ гэж байна. Нээрээ хайчсын бол оо. Надаа ер нь тийм юм байсын болуу?
Мэдкүмдаа .....
Ямар нэг юм буруугаар эргэх болгонд хэрвээ таныг байсан бол ....... гэж битүүхэн горьдож, шимширдэгийг та харин мэдэх үү. Охин нь зүгээр л энгэрт тань тэврүүлж, духандаа ганц удаа  ч атугай үн...

2010-07-06 - Шинэ хүн Шинэ амьдрал

Өнөөдөр нээрээ ямар гоё өдөр вээ, дүү охин маань дөнгөж сая төрөөд хүүтэй боллоо, миний бүүр баярлах уйлах зэрэгцээл суужийнадаа. Хөөрхөн, сая утасаар шинэ хүний өөрийгөө энэ хорвоод ирснээ мэдэгдэх час хийсэн дууг сонсоод сэтгэл үнэхээр их хөдөлж байна шүү. "ЭНЭ АГУУ ГАЙХАЛТАЙ, САЙХАН АМЬДРАЛД ТАВТАЙ МОРИЛДОО БЯЦХАН ҮР МИНЬ"

2010-06-25 - Итгэл Хүндэтгэл Хайр

Өглөө ажил дээрээ ирээд болкон дээрээ гараад аяга өтгөн байхуу уух зуураа нэг сайхан цээж дүүрэн амьсгаа аваад урагшаа Богд Хан уулаа, хойшоо хорооллын хавийн зам, машин, ажилруугаа эсвэл аль нэг тийшээ алхах хүмүүсийг харж хэсэгхэн зогслоо. Тээр дор жинхэнэ амьдрал өрнөж байнаа.  Ажлаа хийн бужигналдах зам засварын ажилчид, нааш цаашаа холхих хүмүүсийг хараад юу гэж бодогдсон гээч: Би нээрээ ганцаараа л энэ хорвоод амьдарч, сайхныг мэдэрч, биширдэггүйгээ гэнэтхэн санасан. Урлагийн хүмүүс эсвэл хэн нэгэн мэдрэмжтэй, боловсролтой хүмүүс л сайхныг мэдэрч таашаадаг гэж нэг сонин ойлголт байнаа да...

2010-06-16 - Тайлбар Талархал

Гоё шүлэг, найраг, ШУ, танин мэдэхгүй, уранзохиол, социалын гээд сайхан сайхан бичлэгүүд байна аа байна. Хүмүүний мэдлэг, ухаан, мэдрэмж гэж аугаа, сайхан юм даа. Харин миний хувьд тэр болгоноос бичих гэхэд жоохон мэдлэг, чадвар дутаад байдаг юм аа үнэнийг хэлэхэд. Харин миний ийнхүү бичиж байгаа нь зүгээр л өдий хүртэл бусдад хэлж зүрхлээгүй ч юм уу, эсвэл хэлж байгаагүй, хэлж зүрхлэхгүй тэр бодол, дурсамж, сэтгэгдэл, мэдрэмжээ сийрүүлэн үлдээе л гэж бодсон юм. Нөгөө талаар миний тэмдэглэн үлдээсэн сэтгэл минь дандаа хязгаарлалттай байгааг анзаарсан уу? Уул нь өөр юм бичих гэж байснаа гэнэтхэ...

2010-05-22 - Гутлаа чирсэн нь чамайг тооно

     Өнөөдөр аягүй их ажилтай мөртлөө, жаахан залхуу хүргэсэн өдөр байлаа. Яагаад ч юм нэг хүний тухай бичмээр санагдаад болдоггүй ээ. Бодогдоод салдаггүй, уур ч хүрэх шиг. Жоохон бичүүл тайвширч магад.
     Хэд хоногийн өмнө миний нэг найз хүнтэй суух гэж байгаагаа хэлээд нөхөр болох залуутайгаа танилцуулж бид гурав жоол юм ярьж суусын. "Эээээ, ийм хүн байсымуу" гэж өөрийн эрхгүй л бодогдсон үнэнийг хэлэхэд. Зүгээр л нэг хөдөөний, болхидуу, хээгүй, тостой хар жолооч. Дээр нь сургууль соёл ч гүй хүн. "За арай ч дээ, миний найз явж явж ийм хүнтэй суугаад байхдаа ч яадаг байнаа, цсс" гэж дотроо ...

2010-04-14 - Шоколадчин

Сүүлийн бараг нэг сарын хугацаанд би хичнээн ч шоколад идсэн юм бүү мэд. Ерөөсөө л дуртай болчлоо. Өглөө ажилдаа явахдаа нэг шоколад заавал цүнхэлдэг болчиж. Өдөрт тэгээд хэдийг ч идээд байгаан. Сүүтэй, хар, самартай, үзэмтэй гээл. Багадаа сүүтэй, самартай шоколаданд дуртай байж, харин одоо бол хар шоколадыг идмээр байдаг болсон байна. Уг нь бол нээх  чихэр жимс гээд байдаггүйсэн. Яагаад ч юм бүүр идмээр санагдаад байхын. Тамхичин хүн гэдэг шиг, шоколадчин хүн болчихлоо гэж. Харин энэ шоколадыг маань таргалуулдаг, тураадаг, эсвэл бүр сэргээшийн хольцтой байдаг ч гэх шиг.  За тэгээд яадаг ч бай...

2010-04-09 - хайр байсан юм шиг байна даа

     Урьд шөнө би санаанд ороогүй нэгэн хүнийг зүүдэллээ. Тэр хүнийг бүр мартсан байх гэж бодож байсан чинь гэнэтхэн л зүүдэнд ороод ирлээ. Намайг санасын болов уу ккккккк. Түүнтэй анх танилцсанаас хойш бараг 6 жилийн хугацаа өнгөрчихжээ. Хараад л зүрх минь түг түг хийн догдолдогсон. Надаас хэдэн насаар ах, өндөр нуруутай, бие хаа тэгшхэн, нүдэнд дулаахан сайхан залуу. Магадгүй тэр үеийн гэнэн тэнэгхэн, хөнгөмсөг сэтгэл хөдлөлөөр шохоорхсон, дурласан минь л тэр байх даа. Ангийн эгч ах нар, найзууд намайг ингэж догдлоод байгааг минь мэдээд дургуй байсансан. Миний дүү жоохон байна нтр гээл. Тэхд...

2010-03-28 - Миний тэнгэр бол Миний оюун

Нээрээ сонин юм аа. Яг одоо бидэнтэй зэрэгцээд өөр нэг ертөнц цуг оршиж байна гэж бодсон чинь сонирхолтой ч юм шиг, аймаар ч юм шиг. Нөгөө кинон дээр гардаг шиг л бүхэл бүтэн сүнсний ертөнц яг бидэн шиг идэж уугаал, инээж уйлаал амьдарцгаадаг гээд боддоо.
Гүээ тэр өнгөрсөн жил ямар их бөө тодорвоо, 5 настай хүүхэд хүртэл боллоо жигшиг. Уг нь бол би  тэр бөө шашин оогт тоодоггүй л д. Тэгсэн инээдтэй нь миний нэг найзын гэрээс бөө нь тодорчихвоо. Бөөн л юм болдийн байна ямар баавгайн сарвуу, бүргэдийн өд, энд тэнд хад хясаанд нуусан аяга таваг гээл учир нь олдохгүй бужигнаж бужигнаж нэг юм  онго...

2010-03-25 - Сахилгагүйтмээр ч юм шиг

Хэхэ бүүр нэг сахилгагүйтмээр санагдаад байх чинь, яг л хүүхэд шиг юу ч бодож санахгүйгээр чанга чанга инээгээл, хүн амьтан шоолж гүйгээл. Бидний үеийн хүүхнүүд  яагаад ингээд ийм эрт намбандаа орчдог байнаа. Ажил, гэр,  хүүхэд гээл. Үнэн ядаргаатай. Хааяа ч гэсэн өөрсдийгөө чөлөөтэй байлгах хэрэгтэй ш д. Намбагүйтээл . Намбагүй байна гээд ямар ууж идээд, шоудаад явахын ч нэр биш.  Зүгээр л тэр улс төр, нийгэм нөхөр нтрээс өөрсдийгөө жоохон ч гэсэн чөлөөлмөөр юм, би ч гэсэн яг одоо өөрийгөө free болголоо. Найз нарыгаа уруу татнаа яадын. Зайсан гардаг ч юм билүү, бүүр хөдөө явчих уу.....?
Яамаа...

2010-03-21 - Аялгуутай нутаг


Сая ээжтэйгээ Хэнтийнхний тоглолтыг үзлээ. Би урьд нь зохиолын дуучдын тоглолт үзэж байгаагүй л дэ. Тоглолт Хонгорзулын уртын дуугаар эхэллээ. Багаасаа л уртын дуу зөндөө л сонсож байсан, нээх тоодоггүй, ойшоодоггүй байж. Тэгсэн гайхалтай нь тэр дууг сонсоод: тээр уулын бэлд бүртийх хэдэн цагаан гэр, урьд өдөр нь орсон борооны усаар тогтсон жижигхэн нуурний дэргэд үүрсэх адуун сүрэг, тааваараа бэлчих хонь ямаа,  үүлэн чөлөөний нар гээл хөдөө тал яг л нүдэнд харагдлаа шүү. Жоохон байхдаа л ахындаа очдог байсан. Өглөө сэрэхэд  эгч  цайгаа самарцан, ах адуундаа гарцан, аргалын утаа үнэртээд л. Ар...

<- Өмнөх . Дараагийн ->