Сэтгэл судлал нь олон зууны түүхийг агуулдаг бөгөөд анхны шинжлэх ухаанч төсөөлөл манай эриний өмнөх VI зууны үед үүссэн байна.

2013-12-25 - Хэмнэл

 Амьдрал гэж ердөө л  хэмнэл юм байна. 

Ерөөсөө л уянгын, рокын, уртын дууны хэмнэлд оршдог юм байна. Тэгээд бид тэр хэмнэлд тааруулж бүжих ёстой юм байна. Цоглог аянд ч бүжинэ, намуухан аялгуунд ч найгана. Ямар ч байсан тэр хэмнэлийг алдалгүй бүжих хэрэгтэй. Хэмнэл алдаад эв хавгүй болох тэр цагт ахиад сайн сонс тэр Аялгууг, ахиад мэдэр тэр Хэмнэлийг. Хэмнэлээ алдвал Амьдралын утга учир гэж үгүй болно. 

Тэгээд бүүр сэтгэл чинь хөдлөөд ирэхэд дуул. Зөвхөн чи л энэ Амьдралын соло дуучин.  Хэнээс ч эмээхгүйгээр дуул аял. Бусдад эсвэл түүндээ л өөрийн дууны хэмнэлийг сонсого. Бүгдэд биш ч хүрэх ёст...

. Сэтгэгдэл бичих

2013-12-25 - Дутуу Зүрхтэй Эр


Хэрсүү холч бодолтой мэт эр хүн нэгэн
Хөөрхийлөлтэй өрөвдөлтэй мэт эр хүн нэгэн
Хайрламаар хайлмаар эр хүн нэгэн
Халуун цээжтэй эр хүн нэгэнд
Даанч дутуу зүрх заяаж

Өөрийгөө л хайрлах нь амьдралын утга гэх
Өрөөлийг яаж харьцана 
Өөдөөс нь илүүг чулуудна гэх
Өрнийн соёлд суралцсан гэх
Эхэмсэг атлаа бядуухан нэгэнд
Өрөөлийг энэрэх орон зай хомс байж

2011-11-11
...

. Сэтгэгдэл бичих

2013-12-25 - Баастай Бурхан

Нэгэндээ гомдох, гомдоох
Нэгнээ үзэн ядах
Нэгнээ хараах
Нэгэндээ атаархах

Аль нэгнийг доромжлох
Аль нэгнийг үл тоомсорлох

Хэн нэгнийг үл хүндлэх
Хоосон бардамнах
Хэрэггүй шаналах

Мөнгөнд шунах
Хүүхэнд шунах
Эрд шунах
Эдэд шунах

... Эцэст нь бүгд л бөөн мах болно 

Хамгийн сайн хүнд ч дээрх чанаруудаас дор хаяж 3 нь бол байдаг байх аа гэж. 
Хэрвээ эдгээр чанаруудаас бүрэн татгалзаж чадвал баастай бурхан нь л болох байхдаа гэж. 

Магадгүй та чадах уу?

2011-06-11
...

. Сэтгэгдэл бичих

2013-12-25 - Байгалийн Хөгжим


Оддын чуулах дуун 
Эрхэс орчилдох чимээн
Наран мандах эгшиг 
Саран туяарах аяз
Цэцэгс нахилзах
Өвч сэрчигнэх
Усан долгиотох
Хүмүүн уйлах
Хүүхдүүд хөхрөлдөх
Эмгэд өвгөд мааниа бувтнах
Эр бор харцага шуранхайлах
Ээрэм талын салхин
Өндөр Алтайн хүнгэнээн
Хөх тэнгэрийн цуурай
Энэ бүгд нэг л орчил
Энгүй байгалийн хөгжим гэлтэй 
2013-09-05

. Сэтгэгдэл бичих

2013-12-25 - Өөрийгөө Л Нэг Чагначих


Одоо ахиад жаахан чагнаадхая
Өөрийгөө ахиад нэг хараадхая

******
Нүдэн доохно хөнгөхөөн атираа гарчихаж
Нар өөд эгцэлдж чаддаггүйн илрэл биз
Харцанд минь талимаан шингэчихэж
Хуурмаг үнэний заагийг хардаг болсны шинж биз

******
Сэтгэлээн нэг чагнаадхая
Сэрж чадах нь уу энэхэн хоромоос

******
Бүхий л орон зайн зааг арилсан цагт
Болох болохгүйн хязгаарыг давсан цагт
Магадгүй сэтгэл минь уужирч
Зүрх минь амар цохилох биз
Гэтэл тэр цаг хэзээ вэ?

******

Ахиад нэг сонсоё
Арай өөр зүгт тэмүүлээд байна уу


2012-12-01
...

. Сэтгэгдэл бичих

2013-10-04 - Нар надад ойрхон байх шиг

гэдэг үгнүүдийг би хаа нэгтээгээс уншсан ч билүү, хэн нэг нь хэлсэн ч билүү, аль эсгүүл олон хоног дотроо шивнэсэн болоод тэр үү бичмээр санагдлаа. Ямар нэг сайхан учрал тохиох гээд байгаа ч юм шиг тийм нэг сайхан догдлол, сэтгэл хөдлөл хэхэ.

Зарим нэг зүйлийг, ер нь бүх л асуудлыг их хүндрүүлж, ухаж, өөртөө дарамт болгож, өөрөө түүний доороос өндийж чадахгүй болтлоо ухаж, төнхдөг байж гэдгээ одоо л ойлгож байгаа юм биш л дээ. Аль эрт ухаарсан ч сурсан занг сураар боодоггүйн хэлц хэрэгжээд л яваад байж. 
Хэзээ ч билээ дээ ээжид, Одоо би өөрийгөө хязгаарлаж амьдрахгүй ээ гэдгээ тунхаглачихсан бо...

2013-09-16 - Аав хайчсан бэ?

Энэ зуны хэдэн өдөр охин надаас "аав" нэхэв. Нэг орой
- Ээжээ намайг бүүр тэг настай байхад аав байсан юм уу? гэж байна. Санаа нь бол хүн бүр аавтай байдаг, тэгээд минийх яагаад байхгүй байна, магадгүй хэзээ нэгэн цагт аав байсан л байж таараа, магадгүй намайг ухаан суугаагүй байхад гэсэн утга. Тэрхэн зуур ямар их айж, юун их юм бодов оо. Байгаагүй ээ гээд л хэлчихлээ, охин маань ч цааш лавлаж асуусангүй, ашгүй минь гэж. Тэгээд дотроо "аав нь байсаан, одоо өөр хүний аав болсон гээд хэлчихвэл нэхээд салахгүй, эсвэл ямар амьд хүнийг тэнгэрт байгаа гэлтэй ч биш" гэж бодсоноо, өөрийн хариултыг зөв...

2013-09-11 - Ардын дуу

Ардын дуу юу?
Сонсоод байхад гоё ш дээ. Намбалаг, бас бүрэг, сэтгэлийн учгийг илэрхийлэх аялгуу сайхан дуунууд. Аялгуу гэж чухам юу юм бэ? Сэтгэлийг амирлуулагч гэх юм уу даа. Хоолой муутай ч гэлээ сэнгэнэтэл сайхан дуулах ч бас сайхан шүү. Ялангуяа хөдөө хээр хоолойн чадлаар, сэтгэлийн дэнгээр уянгалуулах ч мөн таатай даа гэж.

Жаахан байхад Халтар ахын дуулдаг байсан нь дурсамж болон сэтгэлд хоногшиж дээ. Сайхан хоолойтой, уртын дууг уянгалуулж өгнө дөө. Одоо ч муу ахын минь тэргүүнд буурал сууж дээ. Ингээд бодсон чинь бас эгчийн дуулж байсан санаанд буух юм. Ах эгч хоёр хэзээ хойно хижээл нас...

2013-08-22 - Чиний явдаг замаар

 
Нэг ийм дууг сонсоод хөнгөхөөн гуниглаад л сууж байна. Нээх дурсамж нтр сэдрээд сүйд болсон юм байхгүй ч, өөр ямар нэг орон зайд орчих шиг, гоё дуу шүү. За энэ ч яахав

Ахиад л алдчихлаа, ахиад л бодлогогүй буруу тооцоо. Өнөөдрийг хүртэл цэгцтэй алхаж алхаж ирчихээд, ил харагдах замын чулуунд бүдэрчихлээ, ёстой новш гэж хэлэхэд ч багадмаар.

Шударга хүн хойд насандаа л жаргадаг байх. 




...

2013-07-16 - Маш энгийн

Маш энгийн, бүүр мааааш энгийн.
Анх л итгэдэг байсан, биширдэг байсан, нууцлаг байсан, аугаа байсан, аймаар байсан, ариун байсан бүх зүйлс бодох бүр, бүүүүр гүн тэртээд бодох бүр энгийнээс энгийн мэт санагдах.
Магадгүй гүн бодолдоо дийлдэхдээ юмсыг энгийнээр нь хүлээж авах нь илүү  хялбар ч юм билүү.
Нэгэнт бүхнийг энгийнээр бодохуйд намайг хэн хазаарлаж, юу хязгаарлах юм бэ?

Хэн ч үгүй

...

<- Өмнөх . Дараагийн ->