Сэтгэл судлал нь олон зууны түүхийг агуулдаг бөгөөд анхны шинжлэх ухаанч төсөөлөл манай эриний өмнөх VI зууны үед үүссэн байна.

2011-04-06 - Бүүвэй бүүвэй

Эмэгтэй хүний, эх хүний хамгийн аз жаргалтай, сэтгэл догдлуулам, тайван байх үе бол дөнгөж мэндэлсэн үрээ цээжиндээ ээн, мишээх тэр л агшин. 
Хорвоод мэндэлсэн ээ бүгдэд мэдэгдэн час хийтэл уйлж байсан бяцхан үр нүдээ дөнгөж нээхэд бүгдийг умартан зөвхөн өөрт нь зөөлхөн харцаа илгээх, дөлгөөхөн хоолойгоор үр минь гэж дуудах нэгнийг олж харна, эргээд унтана.
Жижигхээн хошуугаа өмөлзүүлэн уйлах үрээ амалуулна, эмэгтэй хүн энэ л мөчид эхийгээ л санан өмөрнө, уярна, уйлна.
Бүүвэйн дуу аялна, хэзээ нэгэн цагт сонсож байсан тэр л аялгуу аяндаа л урсана, бяцхан үр бөхөө нойрсоно.

Бүүвэй бүүвэй  үр ми...

2011-02-28 - Just mine Memoir

Энэ блогийг нээгээд бараг жилийн ой маань болох гэж байна. Анхлан хүмүүсийн бичлэг, сэтгэгдэл, сэтгэл хөдлөл, янз бүр мэдээлэл, зарим нэг танин мэдэхүй, яруу найраг, уран зураг, фото зураг бүгд л сонирхолтой, амттай санагдаж, мэдрэгдэж билээ.  Бараг ажилаан умартах шахам блогоор тэнээд л. Мөн дээр нь блогоор дамжуулан хэдэн сайхан найзтай болсон. Харин сүүлийн нэлээн хэдэн сар өөр газраар тэнэж, бэдэрч яваад тэр сайхнуудыг мартах шахаж. Блогийн ганц хоёр найз аа ч бараг гомдоосон байх. За энэ ч яахав ярилцаад ойлголцож болох асуудал. 
Харин зарим нэг бичлэгүүдээ уншаад үнэн тэнэг санагдаж, дург...

2011-02-26 - Догдлоод байна уу

Магадгүй олон жилийн өмнөөс л харж, хүсч байсан болоод ч тэр үү.  Түүний ганцхан үйлдэл, ганцхан үг сэтгэлийг минь догдлуулах шиг. Хэрвээ тэр нэг асуудал байгаагүйсэн бол юунаас ч эмээхгүйгээр өөрийнхөөрөө зүтгэмээр. Яах ёстой юм бол оо.
Ганцхан үнэн нь миний хийсэн сонголт зөв байсан гэдэгт бүрэн итгэлтэй байгаад л.  Хэдий өөр зам сонгож, өөр амьдралаар амьдарсан ч гэлээ түүнтэй бол учрах л байсан мэт санагдах.
"Тэгээд ч дэврүүн, тэмүүлэлтэй залуу хүн байж бие, сэтгэл ээ хорьж байх ёстой гэж үү"  гэж өөрийгөө зоригжуулмаар байсан ч, тийм зүрх зориг алга даа, одоо яая гэхэв.
Сэтгэл минь л их д...

2010-10-29 - Сэхүүн байх муухай юу?

Арван жилд, ер нь л хүүхэд байхдаа даруухан, хэтэрхий ноомой ч юмуу, тийм л охин байлаа. Өөртөө итгэл муутай, жинхэнэ мөрөөрөө л хичээлээ хийгээл, гэрээ цэвэрлээл чимээгүйхэн суух. Тэгээд ч тэр үү их юм боддог. Бодсоор л бодсоор л ...... Ихэнхдээ л шаал тэнэг ч гэмээр гэнэн ч гэмээр хэзээ ч бүтэхгүй үлгэр мөрөөднө. Үе үехэн томчуулын муухай, худалч, муу санааг нь хараад ийм л хүн болохгүй юм шүү гэж өөртөө шивнэх /хөрш айлууд маань хэцүүхэн хүмүүс байж билээ/. ..........

Харин өнөөдөр хэнэггүй нь дэндсэн, хэт бардам, зөөлөн даруухан ч юм шиг, дэндүү тэнэг ч юм шиг  тийм л хүн болчихсон ....... ...

2010-10-20 - Би бол бүхэлдээ ХАЙР


Шөнөжин суух бололтой, толгойгоо жаахан амраадаг юмуу гэж. Өрөөндөө хөгжмөө нэлээн чангалаад орчуулаад л, шивээд л. Ер нь хөгжим сонсч юм хийвэл анхаарал илүү төвлөрдөг юм шиг ээ. Аяга цай ууж амсхийх зуураа блогоор ороод хүмүүсийн бичлэгүүдийг гарчиглаж суулаа. Хараад байхад ХАЙР ГЭЖ ЮУ ЮМ БЭ? Гэсэн агуулгатай бичлэгүүд, сэтгэгдлүүд нэлээн харагдах. Ер нь хүмүүс энэ тухай ХАЙРын тухай яагаад ингэж их сонирходог юм бол оо. Тэгсэн мөртлөө хариултыг нь олж чаддаггүй, харж чаддаггүй...................

Бодоод үз дээ, Чи болоод Би гэдэг хүн бүтнээрээ Хайр гэдэг бодол таньд хэзээ нэгэн цагт төрж бай...

2010-10-16 - Надтай бүжиглээч

Гэрээр ажилаан хийх нэг талын зүгээр юм аа. Нэг ТВ хараал, нэг орчуулгаа хийгээл, нэг юм идээл, нэг хэвтээл, тэгснээ ахиж жоохон орчуулгаан хийгээл ..........
Гэртээ нетгүй болхоор салхинд гарангаа нетэд жоол суулаа, чивэхчий нь зүүгээд сонсох дуртай хэдэн дуунуудаа сонслоо. Уянгын атлаа бөмбөрийн хэмнэлтэй дуунууд ямар гоё гээч. Тэр цаана сонсдох бөмбөрийн хэмнэл. Бүжиглэмээр санагдаа явчлаа шүү. Ойрд ер бүжиглээгүйм байна шүү нээрээ, бүжиглэх ч гэж дээ, толгойноос хөл хүртэл хөдөлж болох бүх л үе мөчөө хөгжмийн хэмнэлд тааруулан бүжих. Надаа африк маягийн хэмнэл дажгүй санагдах, бас бөмбөрий...

2010-09-27 - Сайн сайхныг хүсье


Ажил ч хийлгэхгүй гэнэ гэнэтхэн л бодолд ороод ирэх юм. Одоо юу хийж байгаа бол, хоолоо идсэн болов уу, өчигдөр яаж амарсан бол, онлайнд байгаа болов уу гээл /ай ди-г нь ааль эрт дэлэт хийцэн/.
Чиний эгдүүтэй хөөрхөн алаг нүдийг, зөөлхөн мөртлөө зальтай харцыг, инээж байсан уруулыг, надад хэлж байсан, бичиж байсан, сэтгэлийг минь догдлуулж байсан тэдгээр үгсийг, халамцуу үедээ дуулж байсан дууг чинь, зөвхөн чамаас л үнэртэх тэр дотно үнэрийг саналаа, ккккк өөрийн эрхгүй л инээмсэглэх. Баяр ч хүрэх шиг .......................
Гэвч энэ бүхэн зүгээр л өнгөрсөн үе. Ахиад надад мэдрэгдэхг...

2010-09-18 - Инээд ч хүрэх шиг

Гэртээ хоолоо хийчээд гэнэтхэн гармаар санагдаад, гэгэлзээд, тэсэхгүй гараад нетэд сууж байхын, өөрийгөө жоохон саатуулмаар ч шиг. Хүнүүстэй ч уулзах сонирхол алга үнэнийг хэлэхэд. Жоохон юм бичиж, уянгын дуу, аяз сонсож өөрийгөө тайтгаруулдымуу гэж.
Зарим найзууд зөвлөж байхын: Одоо гялс нэг өөр хүн олоол зугаацаал, тээл болоо ш дээ ингэнээ. тийм ээ, гүүд айдий. Гэвч одоохондоо тийм бодох сонирхол, хүсэл үнэхээр алгадаа, хэсэгтээ ухаан суутлаа энэ асуудлыг авч хэлэлцэхгүй ээ.
Тэр хүнийг ерөнхийдөө бараг бодохгүй байгаа гэж хэлэхэд болно, бодсон ч тэр хүн бол сайн нь ч биш, муу нь ч биш, бус...

2010-09-02 - Don`t worry Be happy



Уйтгарламаар байна
Гунигламаар байна
Уйлмаар байна
Бүүр энэ уйтгараас залхатлаа
Уйтгар гунигийг үзэн ядталаа
Одоо хангалттай ахиж хэзээ ч ийм байдалаа харуулахгүй гэж
Шараа хөдөлтөл
Хорвоод надаас өөр хүн байхгүй мэт төсөөлтлөө
Хэн ч намайг анзаарахаа больтол нь
Уйтгарлаж гунимаар уйлмаар байна.
Хэсэгхээн хугацаанд л найзыгаа зөнд нь орхичих
Хүнийг хэлэлтгүй энэ уйтгараас залхаад ирэхээр нь
Харин та нар тосоод аваарай



...

2010-08-31 - Хүлээлт гэдэг жингүйдэл




Хүссэн ажилдаа орох гэж өдөр тоолон хүлээнэ
Үнэхээр муухай загналаа уучлаарай гээд учираа хэлж ойлголцохыг найзаасаа хүлээнэ
Намайг уучлаарай гээд эргээд ирэхийг чамаас би хүлээнэ

Хүлээх чинь их хэцүү юм байнаа
Хамгийн их шаналгаатай зовиуртай
Цаг хугацаа зогссон ч юм шиг.
Хичнээн өөрийгөө тайтгаруулж аргадлаа ч
Хэн хэнээс илүү чиний л дэргэд байхыг хүсч хүлээж байгаа болохоор.
Хүлээх гэдэг хоосон орон зайд хаа хүрхээ мэдэхгүй жингүйдэхтэй л адил юм





...

<- Өмнөх . Дараагийн ->