Сэтгэл судлал нь олон зууны түүхийг агуулдаг бөгөөд анхны шинжлэх ухаанч төсөөлөл манай эриний өмнөх VI зууны үед үүссэн байна.

2010-05-06 - Дэлхийн зартай 10 луйвар.

 
 
10 -р байр.
Цагаан ордонг 1925 онд нэгэн зальжин эр жилийн 100 мянган доллараар 99 жилийн хугацаатай тvрээслэсэн хэрэг гарч байв. Техаст баян эдлэн газартай эр их хэмжээний vхэр наймаалсныхаа дараа сайн танихгvй нэгэн эрд америкийн ерөнхийлөгчдийн харшийг тvрээслэснийхээ төлөөх эхний жилийн тvрээс болох 100 мянган доллараа төлчихөөд, эрхийн бичгээ барьж ирээд бөөн хэрэг мандааж байжээ.

9-р байр.
Эйфелийн цамхаг. 1925 оны гуравдугаар сард Парисын нэгэн сонинд Эйфелийн цамхаг арчилгаа тордолгоогvй байсаар нурах дээрээ тулаад байгаа тул эрх баригчид нураахаар шийдсэн тухай мэдээ гарчээ. Vvнийг нь дэлхийд зартай нэгэн луйварчин олж уншаад ашиглахаар шийдэж. Ингээд өөрийгөө Эйфелийн цамхагийн арчилгаа хариуцсан албан тушаалтан гэж зарлаад төмрийн хаягдал авдаг хамгийн баян таван эрийг тансаг зочид буудалд урьжээ. Тэгээд зальт эр сонин дээр гарсан мэдээг зочдод уншуулан Парис хотын нэрийн хуудас болсон цамхгийг нурааж зарах эрхийг нууц дуудлага худалдаагаар зарлаа гэж «хошгируулж» байгаад хедөөнөөс ирсэн нэгэн баянд зарчихжээ. Цамхагийг авсан эр мэхлvvлсэн гэдгээ мэдээд олны доог тохуу болохоосоо айж хууль хяналтын байгууллагад мэдэгдэлгvй чимээгvй өнгөрсөн тул амташсан луйварчин таван удаа зарсан байдаг. Харин анхны залилуулагч олон жилийн дараа тэр талаараа ам алдсан байна.

8-р байр.
Английн луйварчин америкаас ирсэн баян эрд английн vндэсний баатар Адмирал Нельсоны дурсгалын хөшөө, баганыг алдарт Трафальгарын талбай дээрх бvх арслангийн хөшөө, усан оргилуурынх нь хамтаар 6500 фунтаар зарчихаад алга болоод өгсөн байдаг.

7-р байр.
Санкт петрбург хотноо байдаг өвлийн ордон буюу Эрмитажийн музей дэлхийд алдартай. Гэтэл энэ нvсэр том байгууламжийг 4 ч удаа зарж, тvрээсэлж байсан байх юм. Жишээлэхэд нэг эр хөшиг оёдог компаний удирдлагатай уулзаад 19-р зууны уеийн асар vнэтэй урлагийн бvтээл болох зээгт наамлуудыг орчин vеийн хөшгөөр солих эрхийг өндөр vнээр худалдаад бултжээ.

6-р байр.
Английн хаадын хэдэн зуун жилийн турш амьдарсаар ирсэн Букингемийн ордныг луйварчин мөн л америкийн баян жуулчинд зарчихжээ. Гэхдээ баян америк эр ихээхэн хэмжээний мөнгө шууд төлөхөд бэлэн байгааг хараад балмагдаж айсандаа урьдчилгаа 2000 фунтыг аваад тэр чигээрээ сураггvй алга болсон байна. Энэ явдал 1929 онд болжээ.

5-р байр.
Колизей. Ромын эзэнт гvрний сvр хvчний гэрч болон vлдсэн домогт Колизейг нэг эр «засварлахаар» шийджээ. Тэрээр өөрийгөө засгийн газрын бие төлөөлөгч гэж зарлан хоёр ч засварын компанитай уулзаж. Цаадуул нь тэр аварга байгууламжийг засварлах эрхийг авах гэж «албан тушаалтанд» ихээхэн хэмжээний хахууль өгчээ.

4-р байр.
Францын хаадын ордон байснаа дэлхийн хамгийн олон vзмэртэй музей болсон Луврыг хэтэвч зузаантай гэнэн хvмvvст 18 удаа бvхлээр нь болон хэсэгчлэн зарж байсныг францын цагдаа нар баримтаар тогтоосон байдаг.

3-р байр.
Эрх чөлөөний хөшөө. Америкийн бэлгэдэл болсон Эрх чөлөөний хөшөөг зарна гэдэг яаж ч бодсон байж боломгуй зvйл. Гэвч австралийн нэгэн бизнесмэнтэй нутгийн нэгэн луйварчин уулзаад засгийн газар эргэн тойрных нь боомтыг тэлэхийн тулд хөшөөг зарах гэж байгаа гэж маш нууц мэдээлэл өгсөн байна. Ийм мэдээ сонссон бизнесмен шууд л газар дээр нь мөнгө тоолон өгч хөшөөний эзэн болжээ. Хожим луйварчин эрийг барьж чадсан бөгөөд таван жилийн ялаар шийтгэсэн байдаг.

2-р байр.
Пизаны байшин. Унаж байгаа байшин нэрээр алдаршсан Пизаны байшинг мэдэхгvй хvн цөөхөн. Гэтэл Италийн нэгэн луйварчин баян америк эрд байшинг удахгvй жинхэнээсээ унах гээд байна. Тиймээс нураагаад оронд нь хазгай ч гэсэн хэзээ ч унахааргуй шинэ байшин барих болсон гэж хэлээд барих эрхийг нь зарчихсан байсан гэдэг.

1-р байр.
Английн нийслэл Лондон хотын нэрийн хуудас болсон алдарт Биг-Бен цамхгийг та зурагт, кинон дээрээс олонтаа харж байсан байх. Гэтэл нэг луйварчин мөн л баян америк эрд цамхгийн хамгийн дээд давхарт өндөр зэрэглэлийн зоогийн газар байгуулах эрхийг 1000 фунтээр зарчихжээ. Баян америк эр нөгөө эрхээ барьж ирээд беөн юм болж. Тийм эрхийг өгөх боломжгvй, мэхлvvлсэн байна гэж хэлтэл итгэхгvй байсан гэнэ. Тэгэхээр нь мань эрийг дагуулж Биг-Бений хамгийн дээд давхарт нь гаргаж vзvvлсэний дараа л мэхлvvлсэн гэдэгтээ итгэж байжээ. Биг-Бений хамгийн дээд давхрыг алдарт цагных нь механизм бvхэлдээ эзэлж байдаг.
 
   
 

. Сэтгэгдэл бичих



Сэтгэгдлүүд

2011-11-02 - Саваагаад хаячихын байнал дөө

Бичсэн: ruyaki

Ямар сэргэлэн гарууд гэхээрээ ийм байдаг байнаа. Муусайн хөлдүү баячууд ёстой хохичино болсон байншд инээх rolling on the floor
Харин тэр хулхидуулсан гарууд бол ёстой орчлон хорвоод төрүүлмээргүй ойгүй тэнэг гарууд байнадаа алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт

. Шууд холбоос

2011-06-20 -

Бичсэн: uka (зочин)

yostoi yaj chaddag bn aaaaa

. Шууд холбоос

2010-05-07 -

Бичсэн: tamerlan13

hahahaha. omno no unshij bsan yum bnaa

. Шууд холбоос

<- Өмнөх . Дараагийн ->




:-)
 
xaax