Сэтгэл судлал нь олон зууны түүхийг агуулдаг бөгөөд анхны шинжлэх ухаанч төсөөлөл манай эриний өмнөх VI зууны үед үүссэн байна.

2013-01-31 - 20 насандаа хэд гац

 Их гоёоооо, 30-руу нэлээн л дөхөж нтр, хэдхэээн жилийн өмнө 20 хэдтэй, 30 дөхөж байгаа ах эгч нар аймаар хөгшин харагдаж, санагдаж, бараг л эмээ өвөө болцым дайтай боддог байснаа бодоход инээд хүрэхийн. Тэгээд одоо өөрийгөө тольджээ суухад 30 дөхөж байгаа хүний шинж еөөр алгаа, гадаад байдлаараа ч тэр. За яахав махан биен дээр гарч байгаа өөрчлөлт гэвэл нь нүдний доор бүдхээээээн, хөнгөхөөөөөн зураас гарцан байна лээ, хүмүүс болохоор үрчлээтжийн гээд, би болохоор хөдөлгөөний зураас гэж гүрийгээл 

10 жилийн өмнөх 10 жилийнхээ хүүхэдтэй таарсан чинь яг л 10 жилд байсан шигээ, жаахан охин шиг л б...

2013-01-30 - Bugded xurelcex ymsan

Olon xund, buur mash olon xund xurtej amidrax ymsan. Olon xund uguujuu xurteex ymsan, mungutei bol xeregtei xund n cacaj, setgel xeregtei gevel n xaramgui ugch, Setgeleer unaj, itgeleer dutsan xund ter bugdiig n xaramgui xairlax ymsandaa. Iim amidraliin tuluu bi yu xiix yostoi ve? Magadgui uuriiguu goloxoo bolison cagt, itgel chadal buren amtagdsan ter uyed? Olon xund xeregtei cengeg agaar n baix ymsan

2012-10-01 - Өөрийгөө л нэг чагначих

Одоо ахиад жаахан чагнаадхая
Өөрийгөө ахиад нэг хараадхая

******
Нүдэн доохно хөнгөхөөн атираа гарчихаж
Нар өөд эгцэлдж чаддаггүйн илрэл биз
Харцанд минь талимаан шингэчихэж
Хуурмаг үнэний заагийг хардаг болсны шинж биз

******
Сэтгэлээн нэг чагнаадхая
Сэрж чадах нь уу энэхэн хоромоос

******
Бүхий л орон зайн зааг арилсан цагт
Болох болохгүйн хязгаарыг давсан цагт
Магадгүй сэтгэл минь уужирч
Зүрх минь амар цохилох биз
Гэтэл тэр цаг хэзээ вэ?

******

Ахиад нэг сонсоё
Арай өөр зүгт тэмүүлээд байна уу


...

2012-08-28 - Ичихээр шийдлээ

Зиаа байз төгсөөд бараг хэдэн жил болчихов доо, сүүлийнхийг нь /бараг л гурвын дунд явж байгаад төгсчихсөн болохоор/ тооцохгүйгээр бараг 6 жил гэдэг чинь, пээх бараг л 10 жил болох гэж байсан байна нтр. Ерөөсөө ажил төрөл, авгай хүүхэд энээ тэрээ тулга тойрсон асуудалтайгаа зууралдсаар байгаад толгой гэж олгой болчихсон байна шүү. Дээр нь сурч байсныгаа бодоход жаахан мартамхай болчихсон байдаг. Дээр нь элдэв янз юм бодож, өөрийгөө солиоруулж, бусдыг ч өөгшүүлж ч байх шиг. Мэдрэл мэдрэл юм яриал, бичээл хэхэ. 30 ч хүрээгүй байж тархины доройтолд орох гээд байна уу даа айн   , мэдэх ч юм алга б...

2012-07-19 - Дуугүй байна гэдэг дорой гэсэн утга биш

Хүмүүс ямар нэг алдаа гаргасан эсвэл ямар нэг онцгүй үр дүн гарсан үйл явдлын төлөө яагаад заавал хэн нэгнийг, ямар нэг зүйлийг буруутгах ёстой юм бэ?

Тэр л тэгээд хэлчихсэн бол ... Ингэхэд л тэгчихсэн бол ... Тэрний л төлөө ... гэсэн хариултыг заавал тавих юм. Эцсийн эцэст э тэр боломж, тохиолыг бий болгосон чиний үг, үйлдэл буруутай гэж бодсоноос илүү амар байдаг юм болов уу?
 
За тийм ээ, би өөрөө харин энэ бичсэн шигээ байхыг хичээдэг. 

Тэгээд алдааг, бурууг эн түрүүнд өөрөөсөө харах нь сул тал, дорой үзэл гэж ойлгож огтоос нь ч болохгүй юм шиг санагдах. Хэрвээ ингээд өөрийн алдааг мэдээд, хар...

2012-06-25 - Bas l .....

Өөрийгөө таних, өөрийгөө мэдэх, өөрийгөө мэдрэх их хэцүү юм даа. Хажууд хэн нэг нь хэлж, зөвлөж, халамжилж, хайрлаж байгаа цагт өөрийгөө мэдэрнэ гэдэг огт худал юм байна. Ганцаардаж, бодож, эргэцүүлж, харьцуулж, бас ганцаардсаны эцэст ойлгодог юм болов уу. Магадгүй миний л бядуухан бодол л доо. 
Над шиг бодолоо хязгаарлаж чадахгүй хүнд бол хэцүү л юм. Сая хэд хоног хамаг анхаарал, бодол гурвын дунд төвлөрчихөөд яг галзуурах шахлаа. Болдог бол энэ муу тархийг ёстой сэрээдэж гаргаад, хэд хуваачмаар л санагдлаа. 
Огт өвчингүй атлаа галзууруултал өвсөх. 
Тэвчээр минь барагдах.

Сүүлийн 4 хоног охинтойг...

2012-06-06 - texnologiin gaixamshig ntr

Texeer anx udaa utasnaasaa bichij uzjiina. Nad shg xocrogdson xun er n baidagguim bn. Bi l er n xamgiin suuld androidtoi utas barij bgaam bn xexe. Utasaan uxaal suujiina. Texeer durtai cagtaa bichix bolomjtoi ug. Xezee setgel xudulsun cagtaa. Sxn bnoo. Texnik xugjinu gj

2012-06-04 - Аялгуу гэгч




Бага байхад зүүдэндээ нэг л аялгууг хэдэн удаа сонсож  билээ. Хэзээ ч, хаана ч сонсогдож байгаагүй тийм нэгэн аялгуу.  Өглөө нь сэрэхэд магадгүй диваажингаас ч юм уу, өөр нэг сайхан газраас дөнгөж ирсэн гийчин шиг санагдаж, мэдрэгддэг байж билээ. Гэхдээ энэ мэдрэмж хэдхэн хоромд л үргэлжилнэ.
Тийм дээ, хэн хүнгүй л сайхан аялгуунд дурладаг. 

Алгуу гэгч хүмүүний сэтгэлийг хөглөж, ухааруулж, баясгаж, тайтгаруулж, хайрлуулж, дурлуулж, амьдрал өөд тэмүүлүүлэх тэр нэгэн далдын хүч. ...

2012-06-04 - Эрт ч бай, орой ч бай

Хайрладаг, хүндэлдэг хүнээ гомдоочихгүй юмсан. Хэзээ нэгэн цагт түүний бодол санааг нь лавтай ойлгоод ирэх цагт, магадгүй түүнээс зам салж ч мэднэ.

Гэхдээ л тэр цагт, түүний мөн чанар,  надад тусалж, надтай чин сэтгэлээсээн харилцаж байсныг нь санаж, сэтгэлд минь үүрдийн хайртай хүн минь байлгах сэтгэлийн тэнхээтэй байх ёмсан. 

Эрт ч бай, орой ч бай хүндэлдэг хүмүүс ээ гомдоохгүй явах юмсан...

2012-05-18 - The big year

гээд миний хайртай жүжигчдийн нэг Жак блэкийн тоглосон киног сая үзлээ. Хүний амьдралын зорилго, сэтгэлийн гүн дэх хүсэл, мөрөөдөл гэгч чухам юу болох, амьдралын утга учир гэдэг хүн бүрийн хувьд өөр өөрийн хүрээнд л байдаг нэг тийм зүйл. 
Яахав, бас л нэг америк кино хэхэ, гэхдээ их утга учиртай сайхан кино байнөөө

<- Өмнөх . Дараагийн ->