Сэтгэл судлал нь олон зууны түүхийг агуулдаг бөгөөд анхны шинжлэх ухаанч төсөөлөл манай эриний өмнөх VI зууны үед үүссэн байна.

2012-05-08 - Хүндлэл

Одоо л бодоход сайн, сайхан амьдралын нэгэн гол хөшүүрэг нь Хүндлэл байж гэж. 
Эхнэр нь нөхөр өө, нөхөр нь эхнэрээ
Аав нь хүүгээ, хүү нь аавыгаа
Найзыгаа
Мэргэжил нэгтнээ
Гудамжинд явж байгаа ядарсан эмээг, нооройсон өвөөг
Гал голомтоо 
Төр улсаа
Эх нутаг аа
Эр хүнийг
Эмэгтэй хүнийг гээд л

Их л олон зүйл байна даа. Хараад байх нь ээ, бусдыг хүндэлж чаддаг хүн л өөрийгөө хүндлүүлж чаддаг юм байна. Ингээд өнөөх үг батлагдлаа гэж. 

Хүндэлж буй байдлаар нь тухайн хүний мөн чанарыг таньж болдог. В. И. Зурай

Бид ер нь их чөлөөтэй өссөн, хэтэрхий чөлөөт сэтгэлгээнд автсан, хэт орчин үежсэн, ёс жаншлыг хуучинсаг ү...

2012-03-22 - The Help

гэдэг кино үзээд суужийна, хүмүүс нэгэндээ чин сэтгэлээсээ туслаж, хайрлах .... ...

Сүүлийн хэдэн сар толгой өндийх ч завдалгүй явлаа, асуудал, асуудал бас дахин асуудал. Нэгэнт гаргасан шийдвэрийг буцаах аргагүй, буцах эрхгүй. Энэ бол миний л итгэл үнэмшил, миний л амьдралын хэм. Гэсэн байтал би яагаад сэтгэл ханахгүй байна, яагаад тэмүүлэхгүй байна, амьдрал өөд. 
Өнөөдөр гэнэтхэн л ганцаардаж байгаагаа мэдэрлээ, гармаар санагдаад л байлаа. Тэгээд мессенжерт байгаа хүмүүсээс, утасныхаа жагсаалтаас хань болчих хүн хайлаа, нэг ч байсангүй. Ганцаараа жаал кино минохоноор өөрийгөө аргадаж суулаадаа...

2012-03-13 - Хүн яагаад ...


Хүн яагаад хараал хийлгэдэг юм бол?
Хүн яагаад архи ууж зүрхээ чангалдаг юм бол?
Хүн яагаад өнгөнд шунадаг юм бол?
Хүн яагаад диваажинг хүсч, тамаас айдаг юм бол?
Хүн яагаад худлаа ярьдаг юм бол?
Хүн яагаад хулгай хийдэг юм бол?
Хүн яагаад хүүхдээ хогийн пункерт хаядаг юм бол?
Хүн яагаад бусдыг зольдог юм бол?
Хүн яагаад бусдыг доромжилдог юм бол?
Хүн яагаад хүн алдаг юм бол?
Хүн яагаад хүнээ иддэг юм бол?
Хүн яагаад өвчилдөг юм бол?
Хүн яагаад үхлээс айдаг юм бол?


УЧИР НЬ ТЭД МАХАН ТОЛГОЙНДОО ХАЙРТАЙ АМЬТАС БОЛООД Л ТЭР
...

2012-01-31 - Надад зориулсан захиа

 ...........

Yu geech Zurai egch,
odoo bgaa amidral maani tiim dardan bish bgaach, tanid talarhaj yvdag shuu. ......

HUMUUS CHADAAD BOLOOD SAIHAN AMIDRAAD BGAA YM CHINE.TA BID 2 CH GESEN YUGAARAA DUTSIIN TEE.
Hun helhees naash,tsaas chichhees naash gdg ug bdg sh dee er ni. 

- Ta uuriiguu hichneen huchirheg emegtei bolhoo meddegui bh aa. Taniig harhaar buun erch huch haragddag, ter zan chine taniiig chimdeg shuu. Busad humuus taniig yu gj boddogiig ni mdhku ch basdag negend, esvel hen negen durgui hund OO ZURAI CHINE IIM MUNDAG AIHTAR busgui baisiimu? gj ataarhtal n sain saihan yavah yostoi shuu. Am...

2012-01-30 - Хоосон чанар ба Хиппи амьдрал

Би сая нэг нийтлэлээс "бүх шашин хоосон чанарын тухай номолдог" гэж уншлаа. Мэдээж алива шашин бүр энэрэл, нигүүлсэл, амьдралын утга учрын талаар номлодог, гэгээрэлд хүрэх замыг хүн төрөлхтөнд тов тодорхой заасан байдаг байх.
Тэгээд хоосон чанар гэж яг юуг хэлээд байгаа юм бол гэж жаахан эргэцүүлж суунгаа бичиж байна. Эрийн цээнд хүрч, амьдралыг өөрийнхөөрөө ойлгох чадалтай болсон хэн бүхэн энэ үгийн утгыг мэдээж нь мэдэж байгаа. Зогсолтгүй хөдөлгөөн, нэг нь нөгөөгөөр солигдох амьдралын хүрч, хар цагааны дэнс нтр гээд өөрсдийнхөөрөө л энэ үгийн утгыг тайлна. ...

Тэгээд?
Тэгвэл тэд яагаад хоосон ...

2012-01-02 - ШИНЭ ЦАГИЙН МЭНД


Шинэ оны эхний өдөр бүхэн сайхан байдаг биз дээ. Алдаатай, оноотой, жаргалтай, гунигтай бүх л дурсамж, амьдрал ард хоцорч, яг л цоо шинэ цаг хугацааны орон зайд нэвтэрсэн мэт. Яагаад ч юм энэ онд их юм өөрчлөгдөх юм шиг санагдаад байГаа. Бүүр цоо шинэ эргэлт болох гээд байгаа ч юм шиг, миний л амьдралын хувьд. 
Өнгөрсөн жилийн хугацаанд найз нөхөд, ажил алба, танил талын хувьд, өөрийнхөө хувьд цензур их тавигдлаа. Бүгд л өнгө өнгөөрөө ялгараад ирсэн. 

За ямар ч байсан миний нэг найзын хэлснээр "Бага ангиас дунд анги уруу дэвших" цаг болжээ гэж. 

ШИНЭ ЦАГИЙН МЭНД ХҮРГЭЕ
...

2011-12-14 - Жамаараа л

Өнөөдөр нэг онлайн танилаа осолоор орж нас барсан гэж дууллаа. Аягүй эвгүй юм аа. Ер уулзалдаж байгаагүй ч тэр нэгэн хар залуугаараа явчих гэж бодоход үнэхээр харамсалтай. Зураг нь, бичиж байсан бүгд нь санаанд бууж, дурслаа. Эвий муу ээж нь яаж шаналж байгаа бол гэж бодоход л ..................
Хүний амьдрал гэж урт удаан атлаа даанч богинохон юм даа. Төөрөг заяа нь тийм байсан юм байлгүй дээ. 

Тэгээд нэг сонин бодол гэнэт зурасхийлээ. Ахиад тэр хүнтэй мессеж бичиж харилцахгүйгээс хойш Ай Ди-г нь устгах уу яах вэ, эсвэл нь дурсгалыг нь хүндэтгэж байж байх ёстой юм болов уу? гэж 
Юун сонин юм бод...

2011-12-10 - Хоосон өдрүүд

Бараг л амьдралдаа анх удаа гэвэл бас худлаа хэлсэн болох байх. Гэвчиг ингэж их тариагаар бөмбөгдүүлж, шүүрэн шанага шиг болж, палатандаа өөртэйгөө ярих нь холгүй, хоосон байж үзээгүйгээрээ үзлээ. Хоосон байсан гэдэг маань толгой, бие, сэтгэл, ер нь бүгд л дэмий, хоосон мэт санагдаж байсан гэсэн үг л. Хэдэн үгийг амандаа байнга үглэж байсан нь: 
Болдог юм болохоороо болоод байна уу эсвэл Болох ёсгүй зүйл тохиолдоод байна уу 
Болдог юм болохоороо болоод байна уу эсвэл Болох ёсгүй зүйл тохиолдоод байна уу 
Болдог юм болохоороо болоод байна уу эсвэл Болох ёсгүй зүйл тохиолдоод байна уу 

гэж

Хэрвээ бол...

2011-12-01 - Ямраар дурсагдахыг хүснэ Яг түүн шигээ амьдар

 

 "Ямраар дурсагдахыг хүснэ яг түүн шигээ амьдар" гэж энэ үг надад маш их таалагдлаа /фэйсбүүкийн нэг найз ийн бичсэн бөлгөө/ хэн нэг суутны үг бололтой. 

Ингэхэд би хэн нэгэнд ямраар дурсагдахыг хүсдэг юм бол оо?
Ер нь бусдад дурсагдахыг хүсдэг юм болов уу?
Мэдээж хүн болгонд таалагдана гэж байхгүй учир зарим хүмүүст гунигтай эсвэл бүүр зэвүүн хүргэсэн, дурсахыг ч хүсдэггүй тийм дурсамжийг үлдээсэн л байх.  

Өчигдөрхөн найз хүүхэнтэйгээ чалчиж сууж байхад манай хүн "Найз нь ер нь бусдыг их өрөвддөг болсон байна лээ, тэнэг тэнэг аашилж байгаа хүмүүсийг харахаар уурлаж дүрэлзэх нь битий хэл, эвий ...

2011-11-26 - Devdas

 

Энэтхэг дуу, хөгжим ямар гоё гээ. Миний үзэх дуртай кинонуудын нэг Devdas-н энэ дуу их гоё аялгуулаг. Бүжиг нь бас их гоё, дэгжин. Даанч бүжигтэй клип нь тавигдахгүй байна л. 

<- Өмнөх . Дараагийн ->