Сэтгэл судлал нь олон зууны түүхийг агуулдаг бөгөөд анхны шинжлэх ухаанч төсөөлөл манай эриний өмнөх VI зууны үед үүссэн байна.

2010-03-02 - Сэтгэл судлал Psychology

Сэтгэл судлал хэмээх нэр томъёо psyche-душа сэтгэл санаа, logos сургаал, шинжлэх ухаан гэсэн утгатай грек үгнээс гаралтай. XVIII зууны үед Германий гүн ухаанч Христиан Вольф өөрийн зохиол бүтээлдээ энэхүү нэр томъёог анх хэргэлсэн байдаг. XIX-р зууны үед сэтгэл судлалын шинжлэх ухаан гүн ухаанаас тасран салж бие даасан ухаан болон хөржиж эхэлсэн. Энэ үед байгалийн шинжлэх ухаан эрчимтэй хөгжиж туршилт судалгааны аргууд нийгмийн шинжлэх ухааны салбар нэвтэрч эхэлснээр хүний мөн чанарыг судлах хандлага чиглэл ч өөрчилөгдөх болсон.Сэтгэл судлалд "Сэтгэц" хэмээх шинэ ухагдхуун бий болсон. Германий сэтгэл зүйч Вельгелм Вундт 1879онд Лейпцикийн Их Сургуулийн дэргэд дэлхийн анхны сэтгэл судлалын лабраторийг байгуулж сэтгэцийн үзэгдлийн зүй тогтлийг судалж эхэлжээ. Сэтгэц бол бие мах бодийн салшгүй нэгэн хэсэг бөгөөд "Уураг тархи" хэмээх эрхтэнд байдаг мэдрэлийн эсүүдийн үйл ажиллагааны үр дүн юм гэсэн тэр үеийн ойлголт төсөөлөл сэтгэл судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Үүний дараагаар XX р зууны эхэн үеэс эхлэн сэтгэл судлалы бие даасан олон сургууль , урсгалууд үүсч бий болсон. Сэтгэл зүйчид сэтгэл судлалын ухааны судлах зүйлийг өөр өөрөөр авч үзэж байсан учираас өнөөг хүртэл олон салбар урсгалууд хөгжсөөр байна. Орчин үед сэтгэл судлалын ухааны судлах зүйлийг харилцан адилгүй тодорхойлдог. "Сэтгэл судлал нь сэтгэцийн хөгжлийн үүсэл гарал, зүй тогтоол болон сэтгэцийн процесс, шинж, байдлын тухай шинжлэх ухаан мөн" "Сэтгэл судлал бол оюун ухаан ба зан үйлийн тухай шинжлэх ухаан юм" гэж үздэг

. Сэтгэгдэл бичих



Сэтгэгдлүүд

2011-01-10 -

Бичсэн: Зочин

миа

. Шууд холбоос

2010-04-27 -

Бичсэн: Зочин

сртжсртухсртюеү:[мө уртхтхзгффдсегфгхж,мц

. Шууд холбоос

<- Өмнөх . Дараагийн ->




:-)
 
xaax