Сэтгэл судлал нь олон зууны түүхийг агуулдаг бөгөөд анхны шинжлэх ухаанч төсөөлөл манай эриний өмнөх VI зууны үед үүссэн байна.

2010-03-02 - Сэтгэл судлал ингэж хөгжжээ.

Сэтгэл судлалын түүхийн үе шат
Сэтгэл судлал нь олон зууны түүхийг агуулдаг бөгөөд анхны шинжлэх ухаанч төсөөлөл манай эриний өмнөх VI зууны үед үүссэн байна. Ийм учраас энэ бүхий л үйл явдлыг тоочих, тодорхой үе шатуудад хуваах, тус бүрийн агуулгыг тодорхойлох шаардлагын улмаас сэтгэл судлалын түүхийг үечилэх асуудал урган гардаг байна.
Сэтгэл судлалын түүхэнд хоёр томоохон цаг үе байдаг: эхнийх нь сэтгэл судлал философийн болон бусад шинжлэх ухаан ялангуяа байгаль шинжлэлийн хүрээнд хөгжиж байсан үеийг хамруулдаг. Харин хоёр дахь нь – сэтгэл судлал бие даасан шинжлэх ухаан болсон үеэс эхэлнэ....

Шууд холбоос

2010-03-02 - чадвар,дадал,хандлага тэдгээрийг бүрдүүлэх

Автоматчилагдсан ухамсартай эсвэл хагас ухамсарлагдсан байдалтай ухамсрын гадуур явагдах үйл ажиллагааны бүрдэл хэсгүүдийг чадвар, дадал, зуршил хэмээжээ. Чадвар: гэдэг нь аливаа нэг зүйлийг өндөр чанартай , өнгө үзэмжтэйгээр богино хугацаанд хийж гүйцэтгэхэд шаардагдах үйл ажиллагааны бүрдэл хэсэг юм. чадвар нь дадалтай харьцуулахад цаг ямагт оюуны үр бүтээлч чанар сэтгэхүйн оролцоог шаардаж байдаг.
Дадал: нь бүрэн хэмжээгээр автоматчилагдсан юм уу зөн билгийн чанартай чадварын бүрдэл хэсэг бөгөөд далд ухамсрын хяналт зохицуулалтаар явагдана.
Зуршил: энэ нь хүний үйл ажиллагааны чухал хэсэг юм...

Шууд холбоос

2010-03-02 - Ой тогтоолт

Ой тогтоолт Ой тогтоолт нь хүний өнгөрсөн туршлагыг оюун ухаандаа хадгалан тогтоох таних процессуудыг хэлнэ.Ой тогтоолт нь уураг тархи яаж ажиллаж байгаа мэдрэлийн эсүүдэд явагдаж буй өөрчлөлтийн чанар юу болох ба хадгалагдан тогтох идэвжих байдлын ойлголт юм гэж ой тогтоолтын физиологи үндсийг И.П.Павлов тайлбарласан байна.Ой тогтоолт бол нөхцөлт рефлекс юм.Чанарын нөхцөлт рефлекс бол ой тогтоолтын физиологи үндэс. Ой тогтоолтын төрөл,үндсэн процесс Ой тогтоолтын үндсэн процесст тогтоох,сэргээн санах,хадгалах,таних,мартах ажиллагаа орно.Ой тогтоолт үүсч хөгжихөд идэвхитэй голлон оролцож буй м...

Шууд холбоос

2010-03-02 - Анхаарал шалгах сонжоо

0-Хэзээ ч vгvй. 1-Бага. 2-Бага зэрэг.З-Дунд зэрэг. 4-Нэлээд их. 5-Маш их 1. Сургууль, гэр, ажил дээр онцын сонирхолгvй зvйлд анхаарал татагддаг, 0 1 2 3 4 5 2. Онц сонирхолтой санагдахгvй бол эсвэл амархан биш л бол юм уншдаггvй. 0 1 2 3 4 5 3. Ялангуяа багийн дунд яригдаж байгаа ярианд анхаарлаа төвлөрvvлэх хэцvv байдаг. 0 12 3 4 5 4. Хурдан сэтгэл хөдөлж, хурдан намждаг. 0 12 3 4 5 Ихэнхдээ сэтгэл тавгvй байдаг. Жижиг юманд уур хvрдэг. 012345 6. Бодолгvйгээр хэлсэн vгээ дараа нь vгvйсгэдэг. 0 12 3 4 5 7. Муу vр дvнд хvрэхийг тооцоололгvй бодлогогvй хурдан шийдвэр гаргадаг. 0 12 3 4 5 8. Э...

Шууд холбоос

2010-03-02 - Гарын алга болон нүүрний хэлбэр таны ааш занг илтгэнэ

Алганы хээ Хүн төрөлхтөн алган дээрх зураасаа хараад тэр сонин зураас чухам юуг илтгэсэн ямар утгатай болохыг нь бодож нэлээд толгой гашилгасан нь дамжиггүй. Зарим нь “Хүн болгоны алганы хээ нь өөр өөр байдаг тул энэ зураасууд нь зөвхөн гар атгахыг хөнгөвчлөх зориулалттай биш байх.” гэдэг байсан. Тэгээд урт хугацааны, анхааралтай ажиглалтын үр дүнд алганы хээнээс хүний зан чанараас эхлээд хувь заяаг хүртэл илтгэсэн шинж тэмдгүүд байдгийг олж мэджээ. Чигчий хуруунаас эхлээд долоовор хурууг хүртэл хөндлөн тогтсон зураас зүрхний зураас юм байна. Энэ зураас гүн гинжилсэн хэлбэртэй олон олон салаа...

Шууд холбоос

2010-03-02 - Сэтгэл судлал Psychology

Сэтгэл судлал хэмээх нэр томъёо psyche-душа сэтгэл санаа, logos сургаал, шинжлэх ухаан гэсэн утгатай грек үгнээс гаралтай. XVIII зууны үед Германий гүн ухаанч Христиан Вольф өөрийн зохиол бүтээлдээ энэхүү нэр томъёог анх хэргэлсэн байдаг. XIX-р зууны үед сэтгэл судлалын шинжлэх ухаан гүн ухаанаас тасран салж бие даасан ухаан болон хөржиж эхэлсэн. Энэ үед байгалийн шинжлэх ухаан эрчимтэй хөгжиж туршилт судалгааны аргууд нийгмийн шинжлэх ухааны салбар нэвтэрч эхэлснээр хүний мөн чанарыг судлах хандлага чиглэл ч өөрчилөгдөх болсон.Сэтгэл судлалд "Сэтгэц" хэмээх шинэ ухагдхуун бий болсон. Германий...

Шууд холбоос

<- Өмнөх . Дараагийн ->